Бид таны мэдээллийг хэрхэн ашигладаг вэ?
Бид цуглуулсан мэдээллээ танд үзүүлэх үйлчилгээг, үүний дотор сурталчилгааг таны хүсэл сонирхолд нийцүүлэх, түүнчлэн доор дэлгэрэнгүй тайлбарласан бусад зорилгоор ашигладаг. Хувь хэрэглэгчидтэй холбоотой цөөн мэдээлэл ашиглахын тулд, зарим тохиолдолд, бид мэдээллийг нэгтгэх эсвэл таныг таних боломжгүй болтол хувь хүнийг тодорхойлж болох мэдээллийг арилгадаг. Бид энэ хэсэгт дурдсан таны мэдээллийг ашигладагтай адил аргаар уг мэдээллийг ашигладаг.
Бид таны мэдээллийг дараах тохиолдлуудад ашигладаг :
Бүтээгдэхүүн нийлүүлэх, тохируулан өөрчлөх болон сайжруулах зорилгоор
Бид Бүтээгдэхүүнээ нийлүүлэх, сайжруулах зорилгоор бидэнд буй мэдээллийг ашигладаг. Үүнд: - Бүтээгдэхүүнийг ажиллуулаагүй байгаа үед оношилгоо хийх, засах зэргээр бүтээгдэхүүн зүй ёсоор ажиллаж байгаа эсэхийг шалгах
- Таны Facebook суваг, Instagram суваг, Meta AI, Стори, сурталчилгаа зэрэг функц, контент, санал зөвлөмжийг таны хүсэл сонирхолд нийцүүлэх орно.
Бүтээгдэхүүн нийлүүлэх, хувийн хүсэл сонирхолд нийцүүлэх, сайжруулахын тулд бид мэдээллийг хэрхэн ашигладаг талаар дэлгэрэнгүй уншина уу:
Аюулгүй байдал, хамгаалалт болон бүрэн бүтэн байдлыг нэмэгдүүлэх
Бид цуглуулдаг мэдээллээ хүмүүсийг хор хөнөөлөөс хамгаалах, аюулгүй бөгөөд найдвартай Бүтээгдэхүүн нийлүүлэхийн тулд ашигладаг.
Хэмжилт, шинжилгээ, бизнесийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор
Маш олон хүн бизнесээ явуулах, сурталчлах, контент хуваалцахын тулд манай Бүтээгдэхүүнд түшиглэдэг. Бид тэдэнд сурталчилгаа болон бусад контент, бүтээгдэхүүн, үйлчилгээнийх нь гүйцэтгэл хэр сайн байгааг хэмжихэд тусалдаг.
Таны профайлдаа оруулсан холбоо барих мэдээлэл зэрэг бидэнд өгсөн мэдээллийг тань ашиглан бид тантай харилцдаг.
Нийгмийн сайн сайхны төлөө судалгаа, инновац хийх
Бид судалгаа явуулах, дэмжих зорилгоор өөрт буй мэдээлэл, судалгааны байгууллагуудаас ирүүлсэн мэдээлэл, нийтэд нээлттэй эх сурвалжаас олж авсан, мэргэжлийн болон ашгийн бус бүлгүүдээс ирүүлсэн өгөгдлийн багцыг ашигладаг.
Нууцлалын бодлогын бусад зүйл